Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Өлгий хотын хүйтний улиралын агаарын чанарын тойм
Өлгий хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2021 оны 12 дугаар сар/
Өлгий хотын агаарын чанарыг аймгийн төв 5-р баг орчмын 1 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) гэсэн 2 үзүүлэлтийг тухайн өдрийн 08, 13,19 цагуудад 20 минутын ажиглалтаар тодорхойлж байна. Мөн цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлж байна.
2021оны хүйтний улирлын 12 дугаар сарын Өлгий хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл 15 мкг/м3-ээр буюу 48 %-иар их, хүхэрлэг хий 7мкг/м3-аар буюу 41%-иар бага байлаа.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2020 оны 12 дугаар сар |
2021 оны 12 дугаар сар |
|
Азотын давхар исэл, NO2 |
200 |
16 |
31↑ |
Хүхэрлэг хий, SO2 |
450 |
17 |
10↓ |
* ↓бага;↑их;↔ойролцоо түвшинд /±5%/.`
Өлгий хотын сүүлийн 5 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.
Азотын давхар исэл (NO2)
Зураг 1. Хүйтний улирлын азотын давхар ислийн
сарын дундаж агууламж, 2016-2021он
Азотын давхар ислийн 2021 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг 2020 оны мөн үетэй харьцуулахад 48%-иар их байна (Зураг 1).
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 2. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын
дундаж агууламж, 2017-2021он
Агаар дахь хүхэрлэг хийн 2021 оны 12 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41%-иар бага байна. (Зураг 2).
УС, ЦАГ УУР ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ